БНСУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран “Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах мастер төлөвлөгөө” төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд БНСУ-ын FINECO LLC компанийн газрын гүний дулаалгын технологиор дулаалсан гэрийг нэгэн залуу гэр бүлд гардуулан өгчээ. Газрын гүний дулаалгын технологиор гэр дулаалахад БНСУ-ын Аж үйлдвэр, эрчим хүчний яамны харьяа Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг, Уур амьсгалын өөрчлөлтийн хүрээлэн болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хамтран ажиллалаа.