Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, “Маскаа зүүе” аянд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүрэгт үүрэг болгосон. Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор байгаагаас хүүхдийн тасгийн ор 759 байна. Орны ашиглалт 59.2 хувьтай бөгөөд нэмж 1052 ор дэлгэхээр төлөвлөж байгаа юм. 2025 оны эхний хагас жилийн үзлэг өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Үзлэгийн төрөлд амбулаторийн үзлэг 49.7 хувь, урьдчилан сэргийлэх үзлэг 28.8 хувь, гэрийн идэвхтэй хяналтын үзлэг 13.2 хувь, диспансерын хяналтын үзлэг найман хувийг эзэлж байгаа аж.

Мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, үйлчилгээний чанарт хяналт хийх ажлыг төлөвлөжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ