Оны эхний 10 сард 21 сая тонн нүүрс экспортолжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалт, ачилт, тээвэр логистикийг сайжруулснаар энэ оны 10 дугаар сарын 22-ны байдлаар 21 сая тонн нүүрс экспортлоод байна.

Үүнээс Гашуунсухайт боомтоор 20.5 сая, Ханги боомтоор 0.5 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд 10 дугаар сарын 18-ны өдөр 406 тээврийн хэрэгслээр экспорт хийсэн нь одоогоор энэ оны хамгийн их үзүүлэлт болжээ.

Мөн БНХАУ-ын нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан нийт экспортод эзлэх биржээр борлуулсан нүүрсний хэмжээ энэ оны нэгдүгээр сард 28 хувь байсан нь аравдугаар сард 40 хувь болж нэмэгдсэн аж. 

 

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ