Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газраас 2025 онд төрөөс улс төрийн намд олгосон санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд аудит хийж дүгнэлт гаргажээ.
Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2025 оны тавдугаар сард тогтоол гаргаж улс төрийн намуудад олгох төрийн санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоосон. Уг тогтоолын хүрээнд улс төрийн долоон намд 6.9 тэрбум төгрөгийг санхүүжилт олгосон байна.
Ахлах аудитор Ш.Наран "2025 онд 6.9 тэрбумын санхүүжилт олгосон. Үүнээс 3.8 тэрбум төгрөг буюу 55.6 хувийг зориулалтын дагуу зарцуулж, 3.1 тэрбум буюу 44.4 хувийг үйл ажиллагаандаа зарцуулсан байна. Үүнд:
Төрийн санхүүжилтийг хянах шалгуур үзүүлэлтүүдийг нарийвчлан тодорхойлоогүй, журам заавар хуультай нийцээгүй байна. Мөн шилэн дансны цахим хуудсанд мэдээлээгүй байна" хэмээн мэдээллээ.
Нийт олгосон санхүүжилтийн 191.9 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна гэж дүгнэлээ.
Зориулалтын дагуу зарцуулаагүй 191 сая төгрөгийн зарцуулалтыг ангилжээ. Үүнд:
Сонгуулийн ерөнхий хороонд улс төрийн намд олгосон төрийн санхүүжилтийг хуульд заасны дагуу зарцуулсан эсэхэд хяналт тавих чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, улс төрийн намуудад шилэн дансны нэгдсэн цахим хуудас хөтлүүлж, ил тод мэдээлэх хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна гэж дүгнэсэн ажээ.
Эх сурвалж: Үндэсний аудитын газар